Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүллээ

2022 оны 6-р сарын 1 өдөр

Хятадын Хүүхдийн төв байгуулагдсаны 40 жилийн ойн үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захиа илгээж, мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн 6-р сарын 1-ний хүүхдийн баярыг тохиолдуулан бяцхан "найз" нартаа аз жаргал, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Ши Жиньпин баярын захидалдаа, өнгөрсөн 40 жилийн турш, Хятадын хүүхдийн төв улсдаа чадварлаг боловсон хүчин бэлтгэн олон хүүхэд багачуудыг сургаж, хүмүүжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан болохыг дурджээ. Мөн тэрбээр хүүхэд багачуудын сурган хүмүүжүүлэгч, эрхийг нь хамгаалагч, мөрөөдлийг нь биелүүлэгч болж, эрүүл саруул өсөн бойжих, тал бүрээр хөгжихөд нь туслаж дэмжих хэрэгтэй болохыг сануулсан юм. Хятадын хүүхдийн төв 1982 онд байгуулагдаж, анхны хүүхдийн боловсролын төв, хөгжлийн судалгааны байгууллага болсон юм. 40 жилийн турш, Хятадын хүүхдийн төвийн хэрэгжүүлж, зохион байгуулсан төрөл бүрийн ажил нь үйлс нь зуу, зуун сая хүүхдүүдэд тусалж чадсан билээ. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 286
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313