Ар хорчины тал нутгийн нүүдлийн систем Дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өвд бүртгэгдлээ

2022 оны 5-р сарын 27 өдөр

Уул хангай, даваа хөтөл магнаг хэтэрч, Ар хорчины тал нутагт бас нэгэн баярын чимээ хүн зоноо баясгалаа.
  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 5-р сарын 20-ны өдөр, Өвөр Монголын Ар хорчины тал нутгийн нүүдэл малжиллын  системийг дэлхий дахинд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв (ХААӨС) болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, дэлхийн цорын ганц монгол онцлогтой нүүдэл малжиллын систем болов.
  5-р сарын 7-ны өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүд болон бусад холбогдох ажилтнууд, нүүдэл малжиллын  систем, түүний түүхэн гарал үүсэл, хувьсал өөрчлөлт, хамгаалалт, өв залгамжлалын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг талаас нь Ар хорчины тал нутгийн нүүдэл малжиллын  системийн талаар цахим судалгаа хийж, өндөр үнэлгээ өгч, бүрэн хүлээн зөвшөөрөв.
   Ар хорчины тал нутгийн нүүдэл малжиллын  систем нь Өвөр монголын Ар хорчины тал нутагт суурьшдаг. Тус малжиллын  систем нь Баян-Өндөр суманд байрлаж, 23 гацааг хамарах Хятадын анхны нүүдэл малжиллын хөдөө аж ахуйн соёлын өв болжээ.
Эх сурвалж: ӨМӨС,ХБӨС Бүрэнбаяр, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 229
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313