“Дорнодын” Ах дүү 3 маргааш нээлтээ хийнэ

2018 оны 1-р сарын 26 өдөр
 \"\"“Ах дүү 3” инээдмийн уран сайхны кино Дорнод аймагт нээлтээ хийх гэж байна. Киноны нээлт маргааш Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт 17 цагт болох юм.

\"Ах дүү 3\" киног \"Дорнодын\" кино гэж хэлэхэд буруудахгүй. Учир юу гэвэл, тус киног санаачилсан, зохиосон, найруулсан гээд кино баг бүрэлдэхүүний 90 гаруй хувийг Дорнодын залуус эзэлж, кино зураг авалтын 30 гаруй хувийг Дорнод аймагт, тэр дундаа Буйр нуурт хийсэн байна. 

Кино төслийг аймгийн ХДТ-ийн найруулагч, СТА Б.Мөнх-Амьдрал санаачлан, СТА Ө.Мөнх-эрдэнэ буюу Мөөжиг кино зохиолыг бичиж, найруулан, продюсераар СТА Х.Манлайбаатар, ерөнхий зураачаар “Дорнод Тв”-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхболор нар ажиллажээ.



Киноны гол дүр болох ах дүү гуравт “Захиалгат инээд” интертайнментийн жүжигчин Р.Адьяа, Х.Манлайбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ нар тоглосон байна. Маргаашийн кино нээлтэд Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар нар хүрэлцэн ирэх юм. 

Адал явдалт, инээдмийн \"Ах дүү 3\" кинонд “Кастер” хэмээх хочит тэрбумтан Баянаа гурван өөр эхийн, гурван өөр хүүхэддээ өв хөрөнгөө өвлүүлэхийн тулд хайж буй тухай гардаг. Тэрээр гурван хүүхдээ хаана, юу хийж явааг мэдэхгүй учир өөрийн үнэнч туслах Чулуунаад тэднийг олох даалгавар өгнө. Харин Чулуунаа энэ даалгаврыг биелүүлэхийн тулд ямар сонирхолтой адал явдал туулахыг үзэгч та бүхэн сонирхоорой. 





  • Отгонтуяа
  • 996
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313