Зорилго, зүтгэл л байвал амьдралаа өөд нь татаж чадна

2022 оны 5-р сарын 24 өдөр

Шилийн гол аймгийн Авага хошууны Цагааннуурын Олонбулаг Гацааны малчин Мөнхийнх мал маллахаас гадна хөрзөн уллах зэргээр нэмэлт орлого олдог. 
Хэдийгээр Мөнх ах дүү олуулаа ч ханьтайгаа учран өрх гэрээ тусгаарлаж, хичээж яваа залуу гэр бүл. 2 мянга гаруй мү нутаг бэлчээрт малаа маллаж явсан боргожуун амьдралын үед нь том охин нь өвдөж, өндөр өртөгтэй эмчилгээг нь залгуулах хүндхэн үетэй тэд нүүр тулжээ. Хүрэхтэй, үгүйтэй орлоготой болсон тэд арга бус айл хөршийнхөө хөрзөнг уллаж орлогодоо нэмэр болгов. Ийн явсаар долоон жил хөрзөн уллаж, улалсан хөрзөнгөө тээж, зөөж, хураан дааж авсан ажлаа сайн хийдэг учир айл хөршийнхөө магтаал урмаар айлаас айл дамжин ундарсан их ажилтай болжээ. Айл дамжин хөрзөн уллаж пэн хорооны их бага, хөрзөнгийн зузаан нимгэнээр үнэ тогтоон жилийн орлого нь 80 мянгыг давж хөрзөн улласан долоон жилдээ 500 мянга гаруй юанийг олж, амьдралаа өөд нь татаж чадсан байна. 

Эх сурвалж : Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Цэнгэл, Яргуй
Зургийн тайлбар : Шилийн гол аймгийн Авага хошууны Цагааннуурын малчин Мөнхөө

https://youtu.be/3q5zSDAaUB0

  • Туяа
  • 237
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313