Дорнод аймаг 7000 гаруй ахмад настантай

2018 оны 1-р сарын 26 өдөр
 \"\"Дорнод аймагт эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насны 7000 гаруй ахмад настан бий. Тэдний талаас илүү хувь нь аймгийн төвдөө амьдардаг. Харин өнөөдрийн байдлаар манай аймагт 700 орчим ахмад настан байнгын асаргаанд аж төрж байна. Ахмад настныг асарч сувилж байгаа үр хүүхэд, хамаатан саданд нь жил бүр тэтгэмж олгодог хуультай. Тэгвэл өнгөрсөн онд ахмад настныг асарч буй иргэдэд 400 гаруй сая төгрөгийн тэтгэмж олгожээ.

Түүнчлэн манай аймгийн хоёр мянгаад ахмад настан рашаан сувилалд хөнгөлөлттэй амарсан гэж ХХҮГ-ын тайланд дурдсан байна. Жил ирэх тусам ахмадууд өөрсдөдөө чөлөөт цаг гаргаж, амарч сувилуулах сонирхол нь нэмэгдэж байгааг эндээс харж болно. 

Дашрамд дуулгахад, энэ онд Дорнод аймагт Зүүн бүсийн ахмадын асрамжийн төвийн шинэ барилга ашиглалтад орно.

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 385
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313